top of page
Web Editor

Сэтгүүлч, Контент бүтээгч болон Инфлүүнсер нарын анхааралд

Сэтгүүлч, агуулга бүтээгч та бүхэн эдийн засгийн сэдвээр контент бүтээхийг сонирхож байна уу? Таньд агуулга контентаа бүтээх, нийтлэх, хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу? Эдгээр асуултад хэрэв ТА тийм ээ, гэж хариулбал, энэ тэтгэлэг, сан та бүхэнд зориулагдаж байгаа юм.

Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан “Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр- Контент продакшны тэтгэлэг/сан” санаачлага зарлаж байна. Энд дарж төслөө ирүүлнэ үү.

Монгол Улсын Их Хурал ДХБ-н Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр соёрхон батлав

Товч мэдээлэл

Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээ


н зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ. Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцэ


эр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно, Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ, ингэснээр гадаад валютын нөөц ихсэнэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнэтэй болох нь харагдаж байгаа юм.

Монгол Улсын Их Хурал ДХБ-н Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийг 2016 оны 11 сарын 24-ний өдөр соёрхон батлав.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, яагаад Монгол Улс энэ хэлэлцээрт нэгдэж орсон, эндээс худалдаа эрхлэгчид чухам ямар үр ашиг хүртэх юм бэ гэх зэрэг эл хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, танин мэдүүлэх тусгай цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа юм.

Хэрвээ та бүхэн илүү мэдээлэл, контент үзэхийг хүсвэл:







Агуулгын сэдэв

Бид та бүхнийг Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх хэлэлцээр хэрхэн Монголд хэрэгжиж байгаа талаар агуулга бүтээх, нийтлэл бичих, мөн тэрхүү агуулгаа олон нийтэд хүртээмжтэй дэлгэрүүлэх мини төслийн санаачлагад урьж байна. Энэхүү агуулга бүтээх санаачлагын ерөнхий сэдэв: “ДХБ-н Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө, ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд”

Энд дарж төслөө ирүүлнэ үү.

Ямар агуулгад тэтгэлэг олгох бэ?

Бүх төрлийн агуулга, аль ч платформд байж болно. Жнь:

  • Ярилцлага, өгүүлэл, нийтлэл, тойм, видео нэвтрүүлэг, боловсрол танин мэдэхүйн видео болон подкаст.

  • Сонин, Телевиз, Радио, Онлайн (Вэбсайт, Юүтүүб, Фэйсбүүк, Линкедин гэх мэт)

Бид ямар дэмжлэг үзүүлэх бэ?

  1. Санхүүгийн дэмжлэг 1,500,000 төгрөг хүртэл

  2. Мэргэжлийн редакцын зөвлөгөө, чиглүүлэг. Сургалт семинар.

  3. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч бүх талтай холбож өгөх, тухайлбал, Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо, МҮХАҮТ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж тусалж байгаа гадаадын донор байгууллагууд, экспортлогч, импортлогч, Монголд бараа бүтээгдхүүн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид зэрэг засгийн газарт мэргэжлийн шахалт шаардлага үзүүлж чадах нөлөөлөл лобби бүлгүүдтэй мөн холбож, мэдээ мэдээлэл хуваалцах боломжоор хангана.

Таны төсөлд юу багтсан байх ёстой вэ?

(Хэрэв таньд доор бичсэнээс илүү, чухал санаа байвал чөлөөтэй бидэнд илэрхийлээрэй.)

  1. Контентын төрөл

  2. Контент хэмжээ, хугацаа

  3. Ямар үр дүн харуулахыг та зорьсон бэ?

  4. Гарах үр дүнг та юугаар хэмжиж, нотлох бэ?

  5. Контентын зорилтот бүлэг хэн байх бэ?

  6. Таны агуулга зорилтот бүлэгт яагаад чухал гэж та үзэж байна вэ?

  7. Таны агуулга яагаад Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулна гэж та харж байна вэ?

  8. Контент нийтлэгдэж, нэвтэрсэний дараа та ямар бодит/ тодорхой үр дүн гарна гэж төсөөлж байгаа вэ?

  9. Та агуулга бүтээхэд хичнээн хэмжээний санхүүжилт хүсэх вэ, түүнийгээ хэрхэн яаж зарцуулах вэ?

  10. Өөрийнхөө болон хамтрагчийнхаа товч танилцуулга

  11. Контентоо хэрхэн бүтээх талаар товч тайлбар бэлдэх

  12. Контентоо хаана ямар платформд байршуулах төлөвлөгөө

“ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд“

Тэтгэлэгийн талаар нэмэлт мэдээлэл таньд хэрэгтэй бол энэ цахим шууданд имэйл илгээнэ үү: tfafubd@publicmedicontent.org


Энд дарж төслөө ирүүлнэ үү.

Монголын Олон Нийтийн Медиа Контент Сангийн тухай Монголын Олон Нийтийн Медиа Контент сан нь тогтвортой хөгжлийн зорилт, олон нийтийн эрх ашиг, тэр дундаа хүний эрх, хүний хөгжил хөхиүлэн дэмжсэн үндэсний контент үйлдвэрлэнэ, худалдаж авна, аутсорсинг хийнэ, захиална, үнэ төлбөргүй түгээн дэлгэрүүлнэ.

TRAM төслийн тухай

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ). ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна.




5 views0 comments

Comments


bottom of page