top of page
Writer's pictureOyunchimeg Demchig

"Коллектив"эрэн сурвалжлага сэтгүүлзүйн бүтээл Оскарт нэр дэвшлээ

КОЛЛЕКТИВ( 2020) баримтат кино "Оскар-2021"- ын 2 төрөлд тунажээ.

Гол дүр, эрэн сурвалжлагч, нэрт сэтгүүлч Каталтин Толонтантай хийсэн ярилцлагыг тун удахгүй....Монголд анх удаа.

Монголын Олон Нийтийн Медиэ Контент Сан нь Монгол Улс дах Их Британийн Элчин Сайдын Яам, Канадын Элчин Элчин Сайдын Яамны санхүүгийн дэмжлэгээр эх хэлнээ хөрвүүлж үндэсний хэмжээнд анх удаа нэвтрүүлсэн "КОЛЛЕКТИВ" баримтат кино Оскарт шигшигдэж, дэлхийн кино салбарын энэ жилийн ололт амжилтын нэг болохоо нотлов. Нийтийн, нийгмийн эрүүл мэндийн салбар дах авилга хээл хахууль, эмх замбараагүй,тогтворгүй удирдлагын менежмент, увайгүй улс төржилтийг хөдөлшгүй баримт нотолгоогоор гайхалтай өгүүлсэн бүтээл.

Оскарын шагнал гардуулах 93 дах удаагийн ёслол 04 сарын 25-д Лос Анжелос хотод болно. КОЛЛЕКТИВ кино Оскарт 2 төрөлд нэр дэвшээд байгаа билээ.(Нэг. Шилдэг Баримтат Кино Хоёр. Гадаад Уран Сайхны Кино) Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. https://www.oscars.org/oscars/ceremonies/2021

Өчигдөр буюу 2021 оны 04 сарын 14ний 15 цагт КОЛЛЕКТИВ киноны найруулагч Алехандр Нанау, эрэн сурвалжлагч сэтгүүлч Каталин Толонтан нар Washington Post Live ярилцлага өгчээ. Доорхи линкээс уншиж сонирхоорой.




18 views0 comments

Comments


bottom of page